images

150 гаруй малчныг үхрийн аж ахуйн технологид сургана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-01


   Өмнөд Солонгосын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын санхүүжилттэй Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн технологи нутагшуулах төсөл өнөөдрөөс эхэллээ. 2028 оныг хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэ төсөлд Төв, Дархан-Уул, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын 21 дүгээр хороо, Партизан орчим дахь 15 хоршооны 150 малчин өрх шалгарсан бөгөөд тэднийг жил бүр тэжээлийн үрээр хангахаас гадна тэжээл үйлдвэрлэх цех байгуулж, малчдыг арга технологид сургах ажээ. Ингэснээр төсөлд хамрагдаж буй малчдын малын тэжээлийн хангамж сайжирч, үхрийн сүүний гарц 20 хувиар, малчдын орлого 20 хувиар өснө гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна Өмнөд Солонгосын мал эмнэлгийн технологи, эм бэлдмэлийг үйлдвэрлэх лабораторийг Монголд байгуулан хиймэл хээлтүүлэг зэрэг арга, технологийг нэвтрүүлэх гэнэ. Төслийг Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Малын удмын сангийн үндэсний төв, ХААИС хамтарч хэрэгжүүлнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.